Зорилго

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ЗӨВ ОЙЛГОЛТ” кампанит аяныг эхлүүлж байна.

Таны мэдлэгт


Та үүнийг мэдэх үү? Охид, хөвгүүддээ хэлэхгүй байхыг хичээх...

“Та үүнийг мэдэх үү? Охид, хөвгүүддээ хэлэхгүй байхыг хичээх есөн үг” гарын авлага эндээ...



ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

ПОДКАСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Эдгээр подкаст нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, тэдгээрээс татгалзах арга замыг илүү сайн таньж мэдэхэд дөхөм болно. Салбартаа туршлагажсан эрхэмүүдийн жендэрийн тэгш байдлын талаарх санал бодлыг хүлээн авна уу.

Подкаст: Жендэрийн тэгш байдал хүүхэд залуучуудын дунд

“Монголын Гэр Бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн менежер Ш.Галбадрахтай хүүхдийн хүмүүжил, боловсрол, жендэрийн тэгш эрхийн талаар ярилцлаа.

Подкаст: Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй

Сэтгүүлч, NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Энэрэлтэй жендэрийн хэвшмэл ойлголтыг төрүүлэхэд сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаа, эмэгтэйчүүдийн талаар хэвлэл мэдээлэл хэрхэн бичдэг тухай ярилцлаа.

Подкаст: Төрийн албан дах жендэрийн тэгш байдал

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай төрийн алба тэр дундаа төрийн удирдах албанд эмэгтэй хүн ажиллах шаардлага, жендэрийн тэгш эрхийг хангахад олон улсад ямар сайн туршлага байдгийг хөндөн ярилцлаа.

Мэдээ, мэдээлэл